LOS систем (ЛОС) гэж юу вэ?
LOS (Loan Origination System) нь зээлийн хүсэлт хүлээн авахаас эхлээд судалгаа, скоринг, шийдвэр гаргалт, баталгаажуулалт, олголт хүртэлх зээлийн эх үүсвэр бүрдүүлэх процессыг нэгдсэн байдлаар удирддаг программ хангамж юм.
Монголд LOS-ийг ЛОС систем, зээлийн систем, зээл олголтын систем, зээлийн удирдлагын систем гэх мэтээр нэрлэх нь түгээмэл. Үндсэн зорилго нь зээлийн үйл явцыг стандартчилах, гар ажиллагааг багасгах, шийдвэр гаргалтыг хурдан бөгөөд хяналттай болгох юм.
LOS систем гэж юу хийдэг вэ?
LOS нь зөвхөн зээлийн мэдээлэл хадгалах систем биш. Зээлийн хүсэлт ямар үе шатанд байгаа, хэн хариуцаж байгаа, ямар шалгуураар шийдвэр гарсан зэрэг мэдээллийг нэг дор бүртгэж, байгууллагын тогтоосон процессын дагуу дараагийн алхам руу шилжүүлдэг.
Байгууллага бүрийн процесс өөр боловч LOS-ийн үндсэн үйл ажиллагаа нь дараах үе шатуудаас бүрдэнэ.
1. Зээлийн хүсэлт хүлээн авах
Харилцагчийн мэдээлэл, хүссэн зээлийн бүтээгдэхүүн, дүн, хугацаа болон шаардлагатай бичиг баримтыг бүртгэнэ.
Мөн төрийн мэдээлэл солилцооны систем, зээлийн мэдээллийн сан зэрэг гадаад эх үүсвэрээс мэдээлэл автоматаар авах боломжтой. Ингэснээр мэдээллийг гараар дахин оруулах шаардлага багасна.
2. Зээлийн судалгаа ба скоринг
Харилцагчийн орлого, төлбөрийн чадвар, зээлийн түүх, барьцаа хөрөнгө болон бусад шалгуурт үндэслэн зээлийн судалгаа хийнэ.
Зээлийн байгууллагаас тогтоосон дүрмийн дагуу кредит скоринг тооцож, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг нэг дор бүрдүүлж болно.
3. Шийдвэр гаргалт
Зээлийн дүн, бүтээгдэхүүн, эрсдэлийн түвшин болон байгууллагын эрх мэдлийн матрицад үндэслэн хүсэлтийг холбогдох ажилтан, удирдлага эсвэл зээлийн хороонд шилжүүлнэ.
Ингэснээр батлах дараалал тодорхой болж, хүсэлт аль шатанд байгааг бодит цагт хянах боломжтой.
4. Гэрээ ба олголт
Шийдвэр батлагдсаны дараа гэрээ, барьцаа болон олголттой холбоотой дараагийн үйлдлүүдийг процессын дагуу гүйцэтгэнэ.
LOS нь шаардлагатай тохиолдолд core banking, төлбөрийн систем болон бусад байгууллагын системтэй холбогдож, батлагдсан зээлийн мэдээллийг дараагийн шатанд дамжуулах боломжтой.
LOS болон Core Banking системийн ялгаа
LOS болон Core Banking нь өөр өөр үүрэгтэй боловч хоорондоо уялдан ажилладаг.
LOS нь голчлон зээл олгох шийдвэрт хүрэх хүртэлх процессыг удирдана. Үүнд:
- зээлийн хүсэлт
- судалгаа
- баримт бичиг
- скоринг
- ажлын урсгал
- батлах дараалал
- шийдвэр гаргалт
харин Core Banking нь олгогдсон зээлийн данс, үлдэгдэл, хүүгийн тооцоолол, эргэн төлөлт зэрэг зээлийн дараах үйл ажиллагааг хариуцдаг.
Тиймээс LOS болон Core Banking нь өрсөлдөгч системүүд биш. LOS дээр зээлийн шийдвэр гарч, батлагдсан мэдээлэл Core Banking руу дамжих байдлаар хоёр систем интеграцчилж ажилладаг.
LOS системгүй ажиллахад ямар асуудал гардаг вэ?
Зээлийн процессыг Excel, цаасан маягт, и-мэйл болон олон тусдаа системээр удирдах үед дараах хүндрэлүүд үүсэх боломжтой.
- Зээлийн хүсэлт аль шатанд, хэний хариуцлагад байгааг хянахад хүндрэлтэй.
- Нэг мэдээллийг олон удаа гараар оруулах шаардлагатай болдог.
- Шийдвэрийн үндэслэл болон өөрчлөлтийн түүхийг бүрэн хянахад хүндрэлтэй.
- Хүний гар ажиллагаанаас шалтгаалсан алдаа нэмэгддэг.
- Процессын аль хэсэгт саатал үүсэж байгааг тоон мэдээллээр шинжлэхэд хүндрэлтэй.
- Бүтээгдэхүүн, салбар, ажилтан тус бүрийн гүйцэтгэлийг нэг дор харах боломж хязгаарлагддаг.
Ямар байгууллагад LOS хэрэгтэй вэ?
LOS нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн байгууллагад ашиглагдаж болно. Тухайлбал:
- Арилжааны банк
- Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)
- Хадгаламж, зээлийн хоршоо
- Лизингийн компани
- Дижитал зээлийн платформ
Ялангуяа зээлийн хүсэлтийн тоо нэмэгдэж, судалгаа болон шийдвэр гаргалтад олон ажилтан оролцдог болсон үед процессийг нэг системээр удирдах хэрэгцээ нэмэгддэг.
LOS систем сонгохдоо юуг анхаарах вэ?
Процессоо өөрөө тохируулах боломж
Зээлийн үе шат, батлах дараалал, дүрмийг байгууллага өөрөө өөрчлөх боломжтой эсэхийг шалгах нь чухал. Процесс бүрийн өөрчлөлтөд нийлүүлэгчээс заавал хөгжүүлэлт шаардагддаг бол системийн уян хатан байдал хязгаарлагдана.
Бүтээгдэхүүн бүрд өөр процесс тохируулах боломж
Цалингийн, хэрэглээний, бизнесийн болон барьцаат зээл зэрэг бүтээгдэхүүн бүр өөр шаардлагатай байж болно. Тиймээс нэг систем дотор бүтээгдэхүүн бүрд тохирох процесс тодорхойлох боломжтой эсэхийг анхаарах хэрэгтэй.
Гадаад системийн интеграц
Төрийн мэдээлэл солилцооны систем, зээлийн мэдээллийн сан, Core Banking болон бусад байгууллагын системтэй API болон бусад хэлбэрээр холбогдох боломж нь автоматжуулалтын чухал хэсэг юм.
Audit trail ба хяналт
Хэн, хэзээ, ямар мэдээлэл өөрчилсөн болон ямар шийдвэр гаргасныг буцааж харах боломжтой байх нь дотоод хяналт, аудит болон эрсдэлийн удирдлагад чухал.
ADA LOS
ADA LOS нь банк, ББСБ болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад зориулан Монголд хөгжүүлсэн зээлийн систем юм.
ADA LOS-ийн тусламжтайгаар байгууллага зээлийн процессыг drag & drop хэлбэрээр тохируулах, бүтээгдэхүүн бүрд өөр ажлын урсгал тодорхойлох, зээлийн судалгаа болон скорингийг автоматжуулах, шаардлагатай гадаад системүүдтэй холбогдох боломжтой.
Мөн хүсэлт, харилцагч, барьцаа, бүтээгдэхүүн, ажилтан, салбар, скоринг, workflow, эрхийн удирдлага болон баримт бичигтэй холбоотой үйл ажиллагааг нэг системээр удирдах боломжтой.
ADA LOS нь зээлийн процессыг илүү уян хатан, хяналттай, автоматжуулсан байдлаар удирдахад зориулагдсан.